Үзэсгэлэнтэй байя гэвэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

2016-11-04,11:16

Бяцхан бас хэрэгтэй зөвлөгөөнүүд...

1. Сэвсгэр гоё үстэй байя гэвэл үсээ угаасны дараа хаттал нь гадаа бүү гараарай.

2. Урт буржгар үсийг ширэлдүүлэхгүй угаая гэвэл үсээ туг тугаар нь салган хавч, тэгээд тус тусад нь угаагаарай.

3. Та мэргэжлийн хүнээр маникюр хийлгэхээр болвол урьдчилаад төлбөр хийгээрэй, дараа нь хэтэвчнээс мөнгөө хайж байгаад хумсаа гэмтээнэ гэхгүй шүү дээ.

4. Хөмсөгний будгийн багсыг хагас сар хэлбэртэй болгон хайчилбал будахад их хялбар болно.

5. Залуу, сайхан байя гэвэл нойроо сайн авч байгаарай. Клаудия Шиффер дандаа 12 цаг амарч байж тоглолтонд ордог. 6. Сэтгэлээ сэргээе гэвэл том тавганд ногоон алим хийж тавь, түүний үнэр түгшүүр арилгадаг. Эсвэл алимны шампуниар үсээ угаа.

7. Цайвар шаргал өнгөөр үсээ будуулсан бол хөмсгөө хар өнгөөр бүү буд, та Барби хүүхэлдэй шиг харагдах болно. Харин хүрэн өнгө зохимжтой.

8. Шүдний толбыг цэвэрлэхдээ нойтон сойзыг соодонд дүрэн шүдээ арчина, эвэл шинэ зэтгэнэ жимсээр арчаарай.

9. Та нүүрээ будахдаа 15 минут л зарцуулаарай, эс тэгвэл таны нүүр маск шиг л харагдах болно


бичсэн: Э.Одмаа төрөл: Гоо сайхан | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 19 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт алга ташилт ymar mundag zowlogoo we хайртай
Замбагацэцэг хэзээ бичсэн: 11:23, 2016-11-04 | Холбоос | |



:-)