Далан дээрээ зогсохын ач тус

2016-11-10,11:10
 Бид багаасаа л биеийн тамирын хичээл дээр далан дээр зогсох дасгалыг хийдэг байсан хэдий ч ач холбогдлыг нь төдийлэн сайн мэддэггүй. Энэ удаад далан дээр зогсохын ач холбогдлын талаар хүргэе.


Далан дээр зогсох дасгалыг иогийн хэллэгт Salamba Sarvangasana гэнэ. Энэ байрлал нь маш олон эерэг нөлөөтэй. Хамгийн түрүүнд эрүү цээжинд наалдан түгжигддэг хэсэгт цусан хангамж сайжирдаг тул бамбай болон бамбайн дэргэдэх булчирхайд эерэг нөлөөтэй. Доод мөчдийн хэсэг дээш өргөгдөж байгаа тул газрын татах хүчний нөлөөгөөр мөчид болон хэвлийн доод хэсгийн цус цээж, хүзүү хэсэг рүү юүлэгдэх бөгөөд амьсгаа давчдах, зүрх савлах, багтраа, бронхит, төвөнхий үрэвсэлтэй хүмүүст нэн тохиромжтой.



Түүнчлэн толгой байнга өвддөг хүмүүст толгойны өвчинг арилгана. Даралт ихэсдэг, нойргүйдсэн хүмүүст мөн эерэг нөлөөтэй. Биеийн байрлал урвуу болсонтой холбоотойгоор хэвлийн эрхтнүүдэд нөлөөлнө. Хоол боловсруулалт сайжирч, өтгөн хаталт арилна. Бөөр шээсний замын архаг үрэвсэл цусан хангамж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүлжинэ.

Энэ байрлалдаа өдөрт 1-3 удаа 5 мин жигд амьсгална. Хамраараа аваад хамраараа гаргана. Энэ асанаг шууд хийж чадахгүй бол тулгуур болох бусад хэрэглэлийг хэрэглэж хийгээрэй
бичсэн: Э.Одмаа төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 243 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)