Эм зүйч мэргэжил гэж юу вэ ?

2016-11-08,12:58
Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс шашин шүтлэг соёл улс төрийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана Би үйлчлүүлэгчийн хувийн болон эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг чанд хамгаална Би мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж дэвшиж мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай байна Би эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн мэдлэг стандартыг хөгжүүлж ажиллана Би мэргэжлийн залгамж чанарыг эрхэмлэж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ Би эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л боломжийг ашиглана Эм зүйчийн үүргээ хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан тангаргаа хэзээ ч зөрчихгүй ажиллана гэдгээ энэ ариун тангаргийг өргөн андгайлж байна

Монголын Эм Зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан Дүрэм 

Нэг. Нийтлэг Үндэслэл 

1.1. Энэхүү ёс зүйн Алтан дүрэм -ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.

1.2. Энэхүү Алтан дүрмээр-ээр тогтоосон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль Эрүүл мэндийн тухай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно. 

Хоёр. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх 

2.1. Эм зүйн мэргэжилт нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх 

2.2. Эм зүйн мэргэжилтэн нь мэргэжлийн эрх, үүрэг, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, үйлчлүүлэгчдийн нас, яс үндэс, нийгмийн байдал, шашин шүтлэгийг үл харгалзан эм зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тэгш, хүртээмжтэй үзүүлэх 

2.3. Эм зүйн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчиддээ эмийн зөв сонголт, зохистой хэрэглээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг мэргэжлийн зөвлөх найдвартай нь байх 

2.4 Эм зүйн мэргэжилтэн нь мэдлэг боловсрол, дадлага, туршлага мэргэжлийн ур чадвараа үйлчлүүлэгчийн төлөө бүрэн зориулж, эм зүйн тусламж үйлчилгээний үр дүнг хариуцаж, гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж ажиилах 

Гурав. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулах

 

бичсэн: Э.Одмаа төрөл: эм зүй | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 432 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)