Мэргэжлийн ач холбогдол

2016-11-09,13:11
  Эмчлэгч эмч болон анагаах мэргэжилтний бичсэн жор хүлээж авах, эм олгохоос өмнө үйлчлүүлэгчийн өвчний түүхийг шалгах, эмийн тун зөв эсэх, эм хоорондоо харшлах эсэх, хэрэглэх зааврыг нягтлах. 

Шингэн тосон нунтаг үрэл зэрэг эм бэлдмэлийг жорын дагуу бэлтгэх, шошго наах ажлыг удирдах 

Эм захиалагч, үйлчлүүлэгчдэд эм тарианы үйлчилгээ, харшлал эсрэг үйлчлэл, дагавар үзэгдэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх 

Эрүүл мэндийн мэргэлжилтний хамт тухайн өвчтөнд эмийн үзүүлэх үр нөлөө чанар, байдлыг төлөвлөх хянах, шалгах.

Мансууруулах бодис, хор, зуршил, дасал үүсгэдэг, эмийн жор бичилт, олголтын талаар хууль мэргэжлийн үүднээс хавтаст хэрэг хөтлөх.

Вакцин ийдлэс болон муудах магадлалтай бусад эм бэлдмэлиийг дүрэм журмын дагуу нөөцлөх, хадгалах .

Жороор гадуур олгох эм бэлдмэл, хөнгөн хэлбэрийн өвчнийг оношлох эмчлэх анхан шатны тусламжийн талаар зөвлөгөө өгөх.

Эмийн сангийн техникч, дадлагажигч, борлуулагч ажилтны ажил үүргийг удирдах.

Эм зүй гоо сайхны болон холбогдох химийн бүтээгдэхүүнийг бий болгох, сайжруулахад чиглэсэн судалгаа шинжилгээ хийх.

Химич, инженер, бусад мэргэлжилтэнтэй үйлдвэрлэлийн технологи, орц найрлагын талаар зөвлөлдөх.

Эм бэлдмэлийг тодорхойлож, цэвэр ариун үйлчилгээг стандартад нийцүүлэх.

Эмийн бүтээгдэхүүний шошго, сав боодол, тэмдэглэгээг үнэлж нийцүүлэх.

Зарим тодорхой эм бэлдмэлтэй холбоо бүхий мэдээлэл эрсдлийг судлах боловсруулах.

бичсэн: Э.Одмаа төрөл: эм зүй | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 14 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)