Элэг цэвэрлэж, бөөрний чулууг анагаах цагаан гааны цай бэлтгэх арга

2016-11-06, 11:14
 Монголчууд цагаан гааг дархлаа сайжруулах, хүйтний улиралд ханиад томууг эмчлэх үед өргөн хэрэглэж заншсан байдаг. Энэхүү үндэслэг ургамал олон талын ач тустай. Цагаан гаа нь хоол боловсруулах замын гөлгөр булчинг сулруулснаар гэдэсний дүүрэлт, базлалтыг арилгадаг. Дотор муухайралт, огилт, бөөлжилтийг намдаадаг учраас далайгаар аялах, тээврийн хэрэгслээр зорчиход үүсдэг дотор муухайралт, жирэмсний эхэн үеийн хордлого, хорт хавдрын хими, туяа эмчилгээний үеийн дотор муухайралтын үед хэрэглэхэд тохиромжтой.



Цагаан гаа нь "гингерол" хэмээх үрэвслийн эсрэг, өвчин намдаах хүчтэй үйлчилгээтэй бодисы...

Гэрийн нөхцөлд хамрын ханиад, шуухитнааг эмчлэх энгийн аргууд

2016-11-05, 10:46
Амьсгалын замын үрэвсэл үүсгэгч эмгэг төрөгч нянгууд, бохир, хүйтэн агаар амьсгалын дээд зам, хамрын хөндий, залгиур, цагаан мөгөөрсөн хоолойн салстанд халдварлан үрэвсүүлж, цочироосноос түүнийг цэвэрлэн, салст шүүрэл ялгаруулсны улмаас хамрын ханиад, шуухниа тусдаг. Энэ шинж тэмдгийг арилгахын тулд хамрын хөндий, залгиур, мөгөөрсөн хоолойг цэвэрлэх хэрэгтэй ба 2-3 хоногийн дараагаар биеийн дархлааны эсүүд идэвхжин цагаан, шар өнгийн нус, цэр ялгаран, намждаг.

Энэ бол эмгэг төрөгчийг эсэргүүцсэн биемахбодийн хэвийн дархлааны урвал бөгөөд ямар нэгэн антибиотик хэрэглэх шаардлагагүй. Хамрын ханиа...