Нүүр будалтын 7 нууц

2016-11-04,11:27
 1. Хөмсгөө зөв хэлбэрт оруулах

Хөмсөгнийхөө аятайхан хэлбэрийг бий болгоогүй цагт гоёмсог эмэгтэйн үлгэр жишээ болж чадахгүйг санаж явах нь зүйтэй.
Хэтэрхий нарийн хөмсөг нь онцгой харагдана. Харин хэт өргөн хөмсөг нь нямбай бус харагдуулна. Нүүр будагч нар зөвлөхдөө хөмсгийг нарийн байхыг зөвлөдөг ба гэхдээ хөмсөг харин өтгөн шигүү байгаа тохиолдолд шүү дээ. Хэлбэр нь үл ялиг дугуйрсан байх нь зүйтэй бөгөөд энэ үед л үр дүнг олж харна. Хөмсгөө зөв хэлбэрт оруулахдаа:

  • Эхлээд хөмсөгний тусгай сойзоор самна.
  • Ийш тийшээ янз бүрийн чиглэлтэй ургаж, дэрдийж илүү гарсныг нь чимхүүрээр татаж аваарай.
  • Дахин хөмсгөө засч, жижиг хайчаар илүү гарсныг нь хайчил.
  • Хэрвээ хөмсөг чинь дуулгавар муутай бол үргэлж өөртөө сойзтой яв.
  • Гэрээсээ гарахдаа хөмсгөндөө бага зэрэг гель түрхээд дараа нь хөмсгөө самна.

2. Нүүрнийхээ өнгийг өөрчил
Орчин үеийн эмэгтэй хүн бол өөрийн арьсны гоёмсог өнгийг олох явдал бөгөөд ямар ч тосон гялгар, толбо, бүдэг зэвхий туяа нүүрэнд байх ёсгүй. 
Нүүрний үндсэн өнгийг гаргах суурь бүтээгдэхүүний үл мэдэгдэм нимгэн үе давхарга нь арьсны жигд бус байдлыг далдална.

3. Хацрын энгэсэг таны царайг гоц, ер бусын харагдуулдаг
Танд хуурай болон тосон энгэсэг хэрэглэхийг зөвлөж байна. Хуурай нунтаг энгэсгийг өргөн суурьтай, урт иштэй багсаар тавибал нүүрэнд нямбай уусдаг. Тосон энгэсгийг хурууны өндгөөр түрхээд жигд тараах нь зүйтэй. Хацрын энгэсгийг нүүрний өнгөнд зохицуулж хэрэглэвэл илүү тохиромжтой. Цайвар, ягаавтар арьсанд ягаан юмуу цайвар ягаан өнгө, харин шаргал арьсанд шүрэн ягаан, хүрэндүү өнгө зохимжтой. Энгэсэг байдалтай хацар өнгөлөгч нь нүүрний хэв маягийг илтгэдэг.

4.Нүдээ нууцлаг харцтай болго
Тачаангуй дүр төрх бий болгохын тулд бараан өнгийн зовхины будагнаас /тень/ бүү татгалз.
Чухамдаа тэдгээр нь сэтгэмжит ба оньсого мэт дүр төрхийг бий болгох ба энэ үедээ бусдын харцнаас анхаарлыг нь холдуулалгүйгээр тэднийг гайхшруул.

5.Та сормуусаа өтгөн, дэрэвгэр болгоорой 
Сормуусыг өтгөн харагдуулахын тулд сормуусаа будаад дээрээс нь энгэсэн түрхээд дахиад будна. Сормуусаа будахын өмнө эсвэл будсаны дараа будаг нь хатахаас өмнө тусгай эргүүлэгчээр эргүүлж болно. Орчин үеийн будалтанд сормуусны будаг их үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгтэй та санал нийлнэ байх. Сормуусны будгийг доод сормуусны доогуур буулгахгүйн тулд эхлээд сормуусыг уртынх нь дагууд нийтэд нь нэг үе буд, сайн хатахаар нь сормуусны үзүүрээс илүүдэл будгийг болгоомжтой авч зайлуулах хэрэгтэй

6. Өөртөө тохирох уруулын будагны өнгийг сонго 
Хурц өнгийн уруулын будаг нь шинэ зууны будалтын шаардлагын нэг юм. Уруулыг онцгүй харагдуулахгүйн тулд улаан эсвэл улаан хүрэн өнгийн будгийг өөртөө аль болох илүү зохихыг нь сонго. Уруулын будгийг нягт нямбай будахын тулд дүйцэх өнгийн уруул хүрээлэгч харандаагаар эхлээд хүрээлж өгөх хэрэгтэй.

7. Гэрэл гэгээ цацарсан дүр төрх оруулж өг
Төгсгөл хэсгийн таталбар болгож нүүр хүзүү хэнхдэг хэсгээ гэгээтэй харагдуулах хэрэгтэй. Гайхамшигтай үр дүн нь танд тод томруун харагдах болно шүү.

бичсэн: Э.Одмаа төрөл: Гоо сайхан | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 9 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)