Үзэсгэлэн төгс Кендал Женнер

2016-11-04,11:46
 
Инстаграм хуудаснаа хэдийн 53.5 сая дагагчтай болж, гоо үзэсгэлэн, бие галбираараа бусад эгч нараасаа эрхгүй ялгардаг 20 настай модель Кендал Женнер. Тэрээр 1995 оны 11-р сарын 3 -ны энэ өдөр АНУ- ын Лос Анжелес хотноо мэндэлжээ.  Тэрээр 2009 оноос буюу 14 настай байхаасаа загвар өмсөж эхэлсэн юм. Сэтгүүлийн нүүр чимж, хэд хэдэн загварын шоунд оролцож өөрийнхөөрөө ур чадварыг харуулсан юм бөгөөд Кардишианы шоугаар олны танил болж байсан билээ. 
Кендал Женнер 179 см - ын өндөртэй бөгөөд алаг нүд, тэгш сайхан хөл нь бүр ч сайхан харагдуулдаг. 


2011 онд "teen vogue" "seventeen" "Ok" зэрэг сэтгүүлийн ковер болсоноос эхлээд Victoria secret  - ын загвар өмсөгч болтлоо амжилттай яваа залуу загвар өмсөгч юм. Кендал Гиги Хадид, Ирина Шейк нартай зэрэгцэн өндөр зэрэглэлийн загварын тайзнаа алхах болсон. 2014, 2015 онд Парис, Милан, Нью - Йоркийн загварын долоо хоногуудад алдартай загвар зохион бүтээгдчдийн бүтээлийг тайзнаа өмсөж байлаа. Форбесээс тодруулсан 2015 оны хамгийн өндөр өртөгтэй загвар өмсөгчдийг жагсаалтын наймдугаарт дөрвөн сая долларын ашиг өртгөөр орсон байна.


Одоо “Estee Lauder” брэндийн шинэ бүтээгдэхүүний нүүр царайгаар ажиллаж байгаа. Тэрээр нүүр будалтынхаа тухай нэгэн ярилцлагандаа "Би өдөр тутамдаа төрөлхийн мэт харагдах бор шаргал өнгийн смоки будалтанд дуртай. Аан харин, үдэшлэг, тайзан дээр сонгодог хэрнээ, хүчирхэг харагдах, хар, үзмэн ягаан өнгийг уусгаж будах дуртай. Үнэхээр гоё харагддаг шүү.” хэмээн хэлсэн байна. 


Түүний арьс тослог бөгөөд өдөрт 2-3 удаа угааж тухай бүрт нь нүүрний будгаа сэргээдэг гэнэ. Аль болох будаггүй нүүрээ амраахыг эрхэмлэдэг бөгөөд нүүрэн дээр батга гарсан тохиолдолд гараараа оролдохгүйгээр зориулалтын тосыг нь түрхдэг гэж ярьсан байна. Гоо сайхны бүтээгдэхүүнээ харанхуй, нар тусахгүй газар хадгалдаг бөгөөд наранд байсан бүтээгдэхүүнээ эргэлзэхгүй хаядаг гэнэ шүү. 

Өдөр бүр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж, хөнгөн дасгал хийдэг бөгөөд энэ нь түүний биеийн галбираа хадгалах гол арга юм. 


бичсэн: Э.Одмаа төрөл: Одод | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 12 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)