Эстоны зөн билигч Мэрилин Керро

2016-11-08,10:26
 
Мэрилин Керро 1988 оны 9 сарын 18-нд Эстонд төржээ. Түүний бага нас маш хүнд, хэцүү өнгөрсөн гэдэг. Аав нь архинд донтох өвчтэй, байнга л согтуу байдаг байсан бол ээж нь амьдралынхаа төлөө цаг завгүй ажилладаг байв. Тэднийх ядуу тарчиг, гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан ч Мэрилин Керро сургуулиа онц сурч төгссөн байна. Хэдийгээр их сургуульд сурахыг хүссэн ч төлбөрийн чадамжгүйгээс сурч чадаагүй аж. 
Их сургуульд сурч чадаагүй тэрээр ажил хийж, ээждээ туслахаар болов. Эхлээд худалдагчаар ажиллаж дараа нь ногооны бааз дээр савлагчийн ажил хийдэг байв. Амьдрал нь энэ байдлаараа үргэлжилвэл хэзээ ч өөдлөхгүй гэж бодсон тэрээр томоохон өөрчлөлт хийхээр шийджээ. Тиймээс загвар өмсөгчийн дамжаанд орж , амжилттай төгссөн байна. Сэтгүүл дээр зургаа тавиулж, сурталчилгаанд тоглож эхэлсэн бөгөөд мөнгөний асуудлаас гарч эхэлсэн гэдэг. Гэвч мэргэ төлөгч байсан эмээгийн хуучин номыг олсоноор загвар өмсөгч хийхээ больжээ. Учир нь тэрээр удмынхаа дараагийн төлөгч гэдгээ мэдсэн гэдэг. Бага байхаасаа элдэв зүйлийг хардаг байсан бөгөөд энэ талаар эцэг эхдээ хэлсэн ч тэд тоодоггүй байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Мэрилин дээр ирж, янз бүрийн асуудлаа асуух хүмүүс ихэссээр байв. Тэр үеэс л аав, ээж нь анзаарсан гэдэг. 
Түүний зүүдэнд зөн билгийн тулаанд амжилттай оролцоно гэж хэлсэн бөгөөд өөрийнхөө зөнг дагаж тэмцээнд оролцжээ. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч өөрийгөө зөн билигтэн гэдгийг нотолж чадсан юм. Энэхүү тэмцээн дээр хайртайгаа учирсан. Тухайн тэмцээний ялагч зөнч Александр Шепстэй уулздаг болж, улмаар гэр бүл зохион, бяцхан хүүгийн аав, ээж болоод байгаа юм. Ялагч Александр Шепс бол медиум, өөрөөр хэлбэл тэр үхэгсдийн ертөнцтэй харьцаж, хар дом хийдэг.Шепс өмнө нь ди-жи, хөтлөгч, загвар өмсөгч зэрэг олон ажил хийж явжээ. 




бичсэн: Э.Одмаа төрөл: Одод | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 41 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)