Илүүдэл жингээ хаяхад тань туслах 10 смүүти

2016-11-07,10:42
 Эрүүл зөв холлож, идэвхтэй хөдөлгөөн хийж, эдгээр смүүтийг бэлдэж уугаарай. 

Манго смүүти 

1/4 - манго 
1/4 - авакода 
1/2 аяга- мангоны жүүс 
1/4 аяга -  тараг /fat-free vanilla yogurt/
1 цайны халбага - лаймын шүүс 
1 ц.халбага - элсэн чихэр 
6ш - дөрвөлжин мөс 

Хийх арга: Бүх орцуудыг блендерт хийж смүүти болгоно. Өндөр шилэн саванд хийгээд манго болон гүзээлзгэнээр чимж болно. Илчлэг: 298 ккал


Нэрсний смүүти 

 1 аяга - сүү 
1 аяга - чихэргүй хөлдөөсөн нэрс 
1 халбага - органик маалингины үр 

Хийх арга: Сүү болон нэрсээ блендерт хийж 1 минут орчим болгоно. Дээрээс нь маалингины үрээ хийгээд уугаарай . ИЛЧЛЭГ: 273 ккал



Газрын самар болон бананы смүүти 

1/2 аяга - сүү / fat-free milk/
1/2 - тараг/fat-free yogurt/
2 ц.халбага - газрын самарны давсгүй нухаш 
1/4 - байгалийн цэвэр , шинэ банана 
1 ц.халбага - зөгийн бал 
4 ш - дөрвөлжин мөс 

Хийх арга: Орцыг бүгдийг нь блендерт хийж смүүти болгоно. Өндөр шилэн саванд хийж тавиарай. ИЛЧЛЭГ: 366 ккал





Тараг болон нэрсний смүүти 

1 аяга - сүү /шар буурцагны сүү байвал сайн/
170гр- тараг /vanilla yogurt/
1 аяга- хөлдөөсөн нэрс 
1 ц.хал- самрын тос 

Хийх арга: Самарны тосноос бусад орцыг блендерт хийж смүүти болгоно. 1 минут орчим блендердэнэ. Бэлэн болсоны дараа самраны тосоо нэмнэ. ИЛЧЛЭГ: 443ккал




Шоколадтай смүүти 

1/2 аяга - сүү /шар буурцагны сүү байвал сайн/
170 гр - тараг 
1/4 - нунтаг шоколад
1 аяга - бөөрөлзгөнө
1 аяга - мөс эсвэл хөлдөөсөн бөөрөлзгөнө 

Хийх арга: Бүх орцыг нэгтгэн блендердээд шилэн саванд хийнэ. Шууд уухгүйгээр халбагаар бага багаар идэх хэрэгтэй. ИЛЧЛЭГ: 466 ккал




Тоорын смүүти 

1 аяга - тослог багатай сүү /шар буурцагны сүү байж болно/
1 аяга - хөлдөөсөн чихэргүй тоор 
2 ц.халбага- байгалийн цэвэр самарны тос 

Хийх арга: Хөлдсөөн чихэргүй тоор болон шар буурцагны сүүгээ 1 минут орчим блендерт холино. Шилэн саванд хийгээд самарны тосоо нэмээрэй. ИЛЧЛЭГ: 213 ккал


Нимбэг болон оранжны смүүти 

1 аяга - сүү /шар буурцагны сүү/
170 гр - нимбэгтэй тараг / 80 - аас илүүгүй илчлэгтэй байх/
1 ш -  хальсалж цэвэрлэсэн оранж 
Мөс 
1ц.хал- самарны тос

Хийх арга: Сүү, нимбэгтэй тараг, оранж болон мөсөө блендерт хийгээд 1 минут орчим болгоно. Шилэн саванд хийгээд самарны тосоо хийгээрэй. ИЛЧЛЭГ: 420 ккал


Алимны смүүти 

1/2 аяга - сүү /шар буурцагны/
170 гр тараг 
1ц.халбага- алимны амтлагч /apple pie spice/
1 ш - хэрчиж бэлдсэн алим 
2 ц.халбага -  хушны тос 
Нэг атга орчим мөс 

Хийх арга: Бүх орцыг блендерт хийж 1 минут орчим болгоно. Шилэн саванд хийнэ. Уухгүй, халбагаар хутгаж бага багаар идээрэй. ИЛЧЛЭГ: 482 ккал



Ханборгоцойны смүүти 

1 аяга - сүү /тослог багатай/
100 гр - Лаазалсан ханборгоцойны шүүс
Атга орчим мөс 
1 ц.халбага - газрын самарны тос 

Хийх арга: Сүү, шүүс, мөсөө блендерт хийгээд 1 минут орчим болгоно. Өндөр хоолойтой шилэн савандаа хийгээд газрын самарны тосоо хийнэ. ИЛЧЛЭГ: 271 ккал



Гүзээлзгэний смүүти 

1 аяга - сүү /тослог багатай/
1 аяга - хөлдөөсөн , чихэргүй цэвэр гүзээлзгэнэ 
2 ц.халбага - газрын самарны тос 

Хийх арга: Сүү, гүзээлзгэнээ блендерт хийгээд смүүти болгоно.  Шилэн савандаа хийгээд газрын самарны тосоо нэмээд уугаарай. ИЛЧЛЭГ:216 ккал

бичсэн: Э.Одмаа төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 27 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)